..::DeViLS and AnGeLS ::..
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.



 
HomeХайлтLatest imagesБүртгүүлэхНэвтрэх

 

 Хятадын төр иргэдээ ингэж хамгаалдаг юм байна ш дээ

Go down 
ЗохиогчМэдээлэл
SECRET
Аз жаргал бэлэглэгч
Аз жаргал бэлэглэгч
SECRET


Бичлэгийн тоо : 101
Бүртгүүлсэн: : 2010-08-24
Нас : 29
Байрлал : ДиВааЖиНГааС АмьДрАлД ХүРэХ ЗаМ

Хятадын төр иргэдээ ингэж хамгаалдаг юм байна ш дээ Empty
Шинэ сэдэв оруулахГарчиг: Хятадын төр иргэдээ ингэж хамгаалдаг юм байна ш дээ   Хятадын төр иргэдээ ингэж хамгаалдаг юм байна ш дээ Empty01.09.10 23:04

-Урд хөршийнхөн иргэдээ хүний нутагт хэрэг хийнгүүт нь онгоцоор аваад явчихдаг юм байна. Гэтэл манай иргэд гадаадад хэрэг хийвэл шоронд хатаад дуусаа. Хамгаалах төр үгүй учраас тэр-

Монголын цагдааг хужаа нар нэвширтэл гөвшчихөж гэнэ, бүр эх оронд нь шүү. Арай ч дэндэнэ ээ. Төрийн хувцастай цагдаа нарыг нь зодож, машиных нь цонхыг хагалж байгаа нь монгол төрийн нүүр рүү нулимж байгаа хэрэг биш гэж үү. Бид цагдаа нараа муулдаг, муучилдаг ч цаанаа бас өмөөрнө шүү, харин ч. Хятадууд хүний нутагт биш өөрсдийн эх орондоо байгаа мэт аашилж аяглах нь хэрээс хэтэрлээ. Шаардлага тавьсан цагдааг зодож гэмтээх нь тэдэнд байдаг л зүйл мэт болж. Энгийн иргэнийг машинаараа дайрч алсан хужаагийн хэрэг шийдэгдэхгүй замхарч амжаагүй байхад улсын маань нийслэлд 30-40-үүлээ нийлж байгаад цагдаа нарын маань нармайг нь нээж, унааг нь хэмхэлж байхад Монголын төр, Хууль зүй, дотоод хэргийн яам, түүнийг толгойлдог сайд нь чимээгүй суугааг юу гэж ойлгох болж байна аа.

Шороон түмэн хүнтэй Хятад гүрэн ганц хоёрхон хужаагаа хамгаалж өмгөөлөөд сүйд болж байна цаана чинь. Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан нэгэн хэргийг сөхье. Тус дүүргийн II хороо, Гутлын үйлдвэрийн дэргэд баригдаж буй МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа 116 хятад ажилчин албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн цагдаа, байгууллагын хамгаалагч, энгийн иргэдийг бүлэглэн зоджээ. Хутга заазуур, ирлэсэн сүх, үзүүрлэсэн төмөр зэргээр өвч зэвсэглэсэн хятадууд ёстой л цус нөжтэй нь хольж өгсөн байгаа юм. Дуудлагаар очсон Хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн цагдаа, тус барилгын дэргэдэх “Sky Hypermarket”-ийн хамгаалалтын хоёр ажилтан, “Талын цөөвөр чоно” бүлгийн хоёр залуу, нийт найман залууг хятадууд нийлж байгаад нармайг нь нээчихэж. Барилгын хятадууд “Sky Hypermarket”-ийн хамгаалалтын бүсэд нэвтэрснээр хэрэг явдал эхэлжээ.

Шаардлага тавьсан хоёр хамгаалагчийг хятадууд нийлж байгаад гөвшингүүт нөгөөдүүл нь цагдаад гомдол гаргаж, хөдөлгөөнт эргүүлийнхэн очсон байгаа юм. Гэтэл хятадууд үгийн зөрөөгүй дайрч эргүүлийн хоёр офицер, дэд ахлагч нарыг зодож танхайрсан байна. Энэ мэдээллийг авсан үндсэрхэг үзэлт "Талын цөөвөр чоно", "Хөх Монгол" бүлгийн хэсэг залуус хятадуудтай уулзахаар барилгын хашаанд орсон боловч хужаа нарын гарт мөн л үрэгдэх дөхжээ. Ийнхүү монгол хүнийг унаж явсан машинаараа дайрч алах, гудамжинд яваа охиныг чирч, барьж буй барилга руугаа оруулж хүчиндэх, албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нарыг зодож эрүүг нь хугалах нь хятадуудын хувьд зүгээр л гудамжны бацаануудын сахилгагүйтэл бололтой. Монголын төр төмөр нүүрээ харуулах цаг хэдийн болсон биш гэж үү. Юу гэнэ вэ. БНХАУ-ын Засгийн газар энэ хэрэг явдлын улмаас олон хятад хүнийг барьж хорихгүй байхыг Монголын Засгийн газарт хатуу сануулсан гэнэ үү.

Үгүй байлгүй дээ. Тэдний эрхшээлд байдаг бид ямар колони улс нь юм уу. Хэнийг доромжлоод байна аа. Бид төртэй тусгаар улс. Бас хууль цаазтай гүрэн. Амь нь хаанаа байна гэмээр хэдэн бээцийсэн юмнууд явдаг байсан бол өнөөдөр нийслэлийн гудамжинд том том дуугарсан, гараа халаасандаа шургуулчихсан пээдгэр алхах хужааг хаанаас ч олж харна. Тэд бүр ганцаараа явахаас ч айхаа больж. Бид хятадуудыг ингэтэл нь давраасан байна. Ардаа өмөөрөх хүнтэй хэн ч ийм толгой гэдгэр, харц дээгүүр явах нь мэдээж. Ард нь Хятад гүрэн маань байна гэж боддог биз. Шороон түмэн амьтнаасаа нэг нь ч болов хорогдоно биз гэж боддоггүй Хятад улсын бодлогыг дэлхий гайхдаг. Энэ бол ганц хүн хайран гэж бодсондоо бус том гүрэн улс хүнээ яаж дээдэлдэг, хүндэлдгийг бусдад гайхуулж байгаа хэрэг биш гэж үү. Өмнөд Солонгост хараар ажиллаж байгаа монголчууд гудамжинд нэгнийгээ "хүүе" гэж дуудахаас ч эмээдэг гэнэ лээ.

Монголчууд л нэгнээ ингэж дууддаг болохоор тэр. Тэгээд баригдвал шууд л хоригдож байгаад өмссөн хувцастайгаа ачигдана гэсэн үг. Тус улсад хараар ажиллаж байсан нэг эмэгтэй үйлдвэрийн төхөөрөмжид хуруугаа тасдуулчихаад, эмчлүүлэх гэж явж байгаад баригдаж Солонгосын шоронд сар гаруй хоригдож байгаад өмссөн хувцастайгаа, өрөөсөн хуруугүй болчихоод ирсэн байсан. Хэн ч тоогоогүй, мэдээж ар гэрийнхнээс нь өөр. Энэ мэтчилэн тоочоод байвал эх орноосоо хаягдсан, үл тоогдогсдын талаар бишгүй олон жишээ дурьдаж болно. Гэтэл бусад улсууд манайд хэрэгт холбогдсон иргэнээ нууцаар хил давуулж нутагтаа аваачаад тас нуучихаж байгаа юм. Ирээгүй ээ гээд л болоо. Пак Чоль Гю, Со Ян Жу гэхчлэн нэрээрээ монголчуудад танил болчихсон гэмт хэрэгтнүүд нутагтаа жирийн иргэн шиг л явж буй.

Барууны орнуудад хараар гарсан монголчууд хэдэн арваараа тэр улсын шоронд хатаж байгаа гэдэг. Тэднийг эх орон нь тоолгүй шууд л хаячихсан. Олон юм яриад байвал "Хэн та нарыг яв гэсэн юм. Сайн дураараа явчихаад. Улсын хуулийг хүндэтгэж байна" хэмээн нэг их хууль сахидаг хүмүүс шиг юм ярьдаг. Хүнээ дээдэлсэн улс гүрэн хөгждөг гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын жишгээс харж болохоор. Эх орон гэж юусан билээ. Унасан газар, угаасан ус маань. Тэрнээс гадна хамгийн чухал нь өмөөрч өмөлзөх элгэн садан нь. Хөх толбот монголчууд нэгнээ гэхгүй юм бол биднийг хэн тоож өмгөөлнө гэж. Бидний зарим нь харийн нутагт жаргаж мандаж яваа нь цөөнгүй гэж бодъё, зовж зүдэрч яваа нь түүнээс ч олон бий. Гурван сая ч хүрэхгүй хүн амтай, цөс ихт Чингисийн удам гэж омогшдог Монгол Улс хүнээ гэдэг билүү. Гадаадын улс орнуудад яг өнөөдрийн байдлаар хэчнээн монгол иргэн баригдаж, хэчнээн сар шоронд хоригдож наашаа ачигдах дээрээ тулаад байгааг хэн мэдлээ. Тэднийгээ яагаад зардлыг нь даагаад нутагтаа авчирч болохгүй гэж.

Дэлхийн улсуудад Монголыг төлөөлсөн элчин, консулууд байдагч ядарсан монгол хүнээ харвал хаалгаа дангинатал түгжчихээд зугтчихдаг гэсэн. Байдал ийм л байна. Гэтэл урд хөршийнхөн яаж байна. Хан-Уул дүүрэгт гарсан хэрэгт холбогдсон хятад иргэдийг хэл ам гарангуут бүгдийг нь зөрчил гаргасан учраас эх оронд нь буцаалаа гэх нэрээр ямар ч ял шийтгэлгүй онгоцоор аваад явчихаж байгаа юм. Өмөөрсөндөө л тэр. Манайхан ч зөвшөөрөл өгөөд эх орон руу нь буцааж л байдаг. Ядарсан ч төртэй улс бол доо. Монгол төрийн цагдааг зодож танхайрсан хүмүүсээ аваад явчихаж байгаа нь хууль цаазат төртэй тусгаар улсыг басамжлан доромжилж байгаа хэрэг бус уу.

Гэтэл тэд хэдэн грамм хар тамхины төлөө манай хэчнээн ч иргэнийг цаазалж, бүх насаар нь шорондоо хатааж байгаа билээ. Хятадын нутаг дэвсгэрт монгол хүн ямар нэгэн зөрчил гаргавал яаж шийтгэж, төрийн төмөр нүүрээ харуулах бол оо. Хятадууд иргэдээ хэрхэн хамгаалдаг, бас дэмждэг болохыг манай сонины 2010 оны наймдугаар сарын 20-ны баасан гарагийн №163/2992 дугаарт нийтлэгдсэн "Хятадын ов мэх" гэсэн материалаас дахин уншаарай. Энд тэр тухай маш тодорхой, нүдэнд харагдтал бичсэн байгаа. Улс гэдэг ийм л байдаг юм байна. Хятадууд Монгол Улсын газрын зургийг өөрийн улсдаа оруулж зурчихаад дунд сургуулийнхаа хүүхдүүдэд энэ манай улс гээд сургаж байсан бөх зүрхтэй хүмүүс шүү дээ.
Эхэнд оч Go down
http://angelmn.tk
 
Хятадын төр иргэдээ ингэж хамгаалдаг юм байна ш дээ
Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)
 Similar topics
-
» Уншчуул зүгээр байна!

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
..::DeViLS and AnGeLS ::.. :: Үндсэн форум :: Шинэ мэдээ, мэдээлэл-
Ийшээ оч:  
Free forum | Society and Culture | Misc | ©phpBB | Free forum support | Report an abuse | Latest discussions