..::DeViLS and AnGeLS ::..
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.



 
HomeХайлтLatest imagesБүртгүүлэхНэвтрэх

 

 Н.Батцэцэг: Зураг авалтын талбай дээр Догшин хараас их айдаг байлаа. Хөмсөг нь сөрвөлзөөд л Л.Нямсүрэн ах биш болчихно

Go down 
ЗохиогчМэдээлэл
SECRET
Аз жаргал бэлэглэгч
Аз жаргал бэлэглэгч
SECRET


Бичлэгийн тоо : 101
Бүртгүүлсэн: : 2010-08-24
Нас : 29
Байрлал : ДиВааЖиНГааС АмьДрАлД ХүРэХ ЗаМ

Н.Батцэцэг: Зураг авалтын талбай дээр Догшин хараас их айдаг байлаа. Хөмсөг нь сөрвөлзөөд л Л.Нямсүрэн ах биш болчихно Empty
Шинэ сэдэв оруулахГарчиг: Н.Батцэцэг: Зураг авалтын талбай дээр Догшин хараас их айдаг байлаа. Хөмсөг нь сөрвөлзөөд л Л.Нямсүрэн ах биш болчихно   Н.Батцэцэг: Зураг авалтын талбай дээр Догшин хараас их айдаг байлаа. Хөмсөг нь сөрвөлзөөд л Л.Нямсүрэн ах биш болчихно Empty01.09.10 23:10

Н.Батцэцэг: Зураг авалтын талбай дээр Догшин хараас их айдаг байлаа. Хөмсөг нь сөрвөлзөөд л Л.Нямсүрэн ах биш болчихно Battsetseg-middle
“Эх бүрдийн домог”-ийн Нарангарав уу, “Суварган цэнхэр уулс”-ын сурвалжлагч бүсгүй Солонго, “Гэрлэж амжаагүй явна”-ын оюутан Сүрэн… Энэ дүрүүдийг дурдахад л хэний тухай бичиж байгааг маань уншигч та шууд таах байх. Монгол Улсын гавъяат жүжигчин Н.Батцэцэгийг дэлгэцэнд бүтээсэн олон сайхан дүрээр нь үзэгч, уншигчид андахгүй.

Уянга, ухаарал, элбэрэл хайрын тухай өгүүлсэн “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Вансэмбэрүү”, “Хэен Хуар”, “Жинжиймаа” гээд түүний голд дүрд нь тоглосон кинонууд сүүлийн хориод жилд олонд хүрсэн дэлгэцийн бүтээлүүд дотроос эрс ялгардаг. Эдгээр киног Н.Батцэцэг гавьяатын хань, “Монголжин” студийн найруулагч О.Машбат хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Кино урлагаар амьсгалж, амьдарч буй энэ халуун ам бүл эдүгээ АНУ-д аж төрж байгаа. Гавъяат жүжигчин Н.Батцэцэгтэй battsetseg1010@yahoo.com хаягаар нь цахим шуудангаар ярилцсанаа хүргэж байна.

-Тантай анх холбоо барихад завгүй байна гэж байсан. Ажил ихтэй л байна уу?
-Уг нь завтай гайгүй байдаг юм. Удахгүй зочин ирэх гээд амжуулах ажил байнаа бас... Ярилцлага авах гэж байгаа бол маргааш нөгөөдрөөс би завгүй болчих нь.

-Монголоос зочид очоо юу?
-Хадам эгч маань Канадаас ирэх гэж байгаа юм.

Хоёулаа 30 минутад багтаагаад ярилцчих уу?
-Тэгье ээ. Танай гэр бүл Америкт очоод нилээд удлаа шүү.

-Хэдэн жил болчихов оо?
-Манайх энд таван жил болж байна.

-Та гэнэт л чимээгүй болчихсон. Төдөлгүй Америкт амьдарч байгаа сураг дуулдсан. Уран бүтээлчийн хувьд эрх чөлөөний орныг зорьсны учир юу вэ?
-Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод л энд ирсэн. Хүүхдүүдээ сургана гэдэг нэн тэргүүний асуудал байсан. Уран бүтээлч бид ар гэр, үр хүүхэддээ тэр бүр хангалттай цаг зав гаргаж чаддаггүй. Харин амьдралын шийдвэрлэх мөчид нь нэг удаа анхаарч, сургууль соёл, амьдрал ахуйг нь чиглүүлье гэж бодсон. Энэ нь нэг талаасаа хувь хүний асуудал мэт боловч нөгөө талаараа эх орондоо мэргэжилтэй боловсон хүчин бэлдэж өгч байгаа хэрэг шүү дээ.

-Тэнд анх очоод хэцүү байв уу. Шинэ газар хэр хурдан дасав?
-Бидний уг гарвал нүүдэлчин. Тэгээд ч уран бүтээлчид бид байнга нүүж, бүтээлээ хийдэг болохоор дажгүй ээ. Хүүхдүүдээ бага байхад манайх Польш, Германд бас хэдэн жил амьдарч байсан л даа. Тийм болохоор энд ирээд хурдан дассан. Бас найз нөхөд, нутаг нэгтнүүд маань их тусалж байсан. Харин хэлний хувьд бидний насанд удаан сурдаг юм байна.

-Хүүхдүүд тань том болоо биз дээ?
-Том болсон. Дээд сургуулийн ахлах ангид сурцгааж байгаа.

-“Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинонд та хүүтэйгээ хамт тоглосон. Хүүхдүүд тань аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж байгаа юу?
-Үгүй. Хоёр хүү маань өөр мэргэжлээр сурч байгаа. Гэхдээ уран бүтээлчдэд тун элэгтэй шүү. Зуны амралтаар нь зураг авалтанд аваад явдаг байсан болохоор жүжигчидтэй ах эгч шигээ дасал болчихдог. Одоо тэдний тухай байнга ярьдаг. Уран бүтээлийг нь анхааралтай үздэг.

-Америкт уран бүтээл хийх орчин хэр юм бэ. Манайхаас ялгаатай нь юу байна вэ?
-“Fine tune” киноны зураг авалтаас харахад уран сайхны кино хийх ерөнхий зарчим адил юм билээ. Гэхдээ эндхийн жүжигчид нүүр будагнаасаа авахуулаад арай өөр л дөө. Бүх юм техникийн давуу тал дээр түшиглэсэн учраас ялгаатай байсан. Бид багсаар юмуу губкээр нүүр будгаа хийдэг бол Америкийн нүүр хувиргагчид air brush-аар шүршээд будчих жишээтэй. Эд нарын хэрэглэж байгаа техникийг монгол хүний гарт атгуулчихвал манайхан чадахгүй юмгүй шүү дээ. Монгол хүний чадамж хосгүй гэж би боддог. Харьд байгаа монголчууд үүнийг нэгэн дуугаар хэлэх байх аа.



-Ингэхэд эх орноо хэр санаж байна аа?
-Саналгүй яахав, асуултгүй.

-Монголдоо ирэх зав гарах юм уу?
-Тийм зав, боломж гардаг аа. Очдог. Бид ирж очих статустай.

-Эх орондоо хэзээ бүрмөсөн ирэх вэ?
-Хүүхдүүдийнхээ сургуулийг төгсгөөд бүр очно. Жил юмуу жил хагасаас биз дээ.

-Одоо ид айраг, найрын цаг болж байна даа?
-Харин тийм ээ. Хэлээд яахав. Намрын налгар өдрүүдэд айрагтай дуутай нутгаар зураг авч явснаа бодохоос сайхан... Тээр жил Өвөрхангайн Бүрдэд “Гийнгоо” киноны зураг авалтаар явахдаа дэмбээдэж хүртэл сурч байж билээ.

-Тийм үү. Хэр сайн дэмбээдэх вэ?
-Пээ, дэмбээтэй газрын хүмүүс дунд бол хүүхэдтэй л дэмбээдэх байх. /инээв/ Монгол хүн юм чинь айраг, тарваганд дуртай... дуртай. Айраг ууж байгаад ирсний дараа санагдаад мөн ч хэцүү шүү.

-Ингэхэд та аль нутгийн хүн бэ?
-Ээж минь Завханых. Харин аав минь Төв аймгийнх даа.

-Таныг дэлгэцэнд бүтээсэн анхны дүрүүдээрээ олны танил болж, басхүү нэртэй найруулагчдын хараанд өртсөн азтай жүжигчин гэдэг юм билээ?
-Азтай, азтай. Анх 1975 онд шинэхэн оюутан байхдаа ардын уран зохиолч С.Эрдэнэ, С.Дашдооров нарын зохиол “Эх бүрдийн домог” кинонд тоглосон. Киноныхон сургууль дээр ирээд хүн шалгах гэж явахад нь би таарсан юм билээ. Энэ киног ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар нар найруулсан. Миний хувьд Нарангарвуугийн дүрийг бүтээж, дэлгэцийн олон томчууд дунд орж тоглосон нь их азтай хэрэг болсон.

-Нарангарвуу араг үүрээд ирж яваа тэр хэсэг их гоё санагддаг шүү?
-Баярлалаа.

-Дараа нь ямар кинонд тоглосон бэ?
-Г.Жигжидсүрэн найруулагчийн "Хүний амь" кинонд ангийн анд Ц.Төмөрбаатарынхаа багш болж тоглосон. Нэг их намбатай багш болдог юм. /инээв/ Дараа нь Н.Нямдаваа найруулагчийн "Дэгдээхэй нас" кинонд мөн багш болж тоглосон. Тэгээд “Суварган цэнхэр уулс”, “Тойрох хуудас”, “Гэрлэж амжаагүй явна”, “Газарчин” гэх мэт кинонуудад тоглосон доо. Миний оюутан цаг үнэхээр, аз одыг атгасан жилүүд байсан. Их сургуульд орчуулагчаар сурах таван жилдээ таван кинонд тоглосон минь хоёр дээд сургууль төгссөний дайтай туршлага мэдлэг суулгасан гэж боддог. Орчуулагчийн диплом өвөрлөсөн ч киногоор амьсгалсан хүн төгсч байлаа. Ингээд л төгсөнгүүт кино үйлдвэр намайг үндсэн жүжигчнээрээ гололгүй авсан юм даа. Үүнд би талархал дүүрэн явдаг. Тэр цагаас хойш кинондоо хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Бунтар найруулагч маань: "Бид бишгүй л олон уран бүтээл хийдэг ч ганц хоёр нь л үзэгчдэд хүрч, чансаатай бүтээл болон үлддэг. Энэ нь чухам тухайн уран бүтээлчийн гавъяа юм даа" гэж хэлдэг байсан.

-Урлагийн харгис, бас хэцүү тал нь энэ юм болов уу?
-Хэцүү биш ээ. Харин ч гоё шүү дээ. Би “Суварган цэнхэр уулс” кинонд тоглож байхдаа ийм урт настай бүтээлд оролцож байна гэж төсөөлөө ч үгүй. Залуу ч байж. Дөнгөж хорин настай байсан. Гэтэл би өтлөөд байдаг, тэр кино хэвээрээ л гарч байх юм. Сайхан уран бүтээлчдийн л ач юм даа.

-Үнэхээр гоё кино шүү. Сурвалжлагч Солонгын дүрийг анх Дорнодын Сүмбэрийн отрядад ажилладаг Сэлэнгэ гэж бүсгүйгээс санаа авсан гэдэг байх аа?
-Мэдэхгүй юм. Магадгүй ээ. Нэг заставын даргын эхнэр Сэлэнгэ гэж бүсгүй байсан санагдаж байна. Гучин дөрөв таван жилийн өмнөх юмыг санах амаргүй байна шүү.

-Киноны зохиолч, найруулагч нар танд зориулж бичсэн дүр олон бий юү?
-Жийгээ найруулагч “Суварган цэнхэр уулс”-ын Солонгын дүрийг надад зориулж бичсэн гээд өгч байсан. Мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар найруулагч “Гэрлэж амжаагүй явна” киноны оюутан Сүрэнгийн дүрийг чи тоглоно шүү гээд өгч байсан. Миний хань кино зохиолуудаа надад зориулж бичсэн.

-Таны дэлгэцийн урлагт хөл тавьсан 1970-аад оны дунд үеийн кинонууд үнэхээр сайхан санагддаг. Үзээд уйдахааргүй. Алтан үеийн жүжигчид, найруулагчид ид туурвиж, бүтээж байж дээ?
-Угаасаа урлагийг төрөөс бодлогоор дэмжиж, зохицуулж байсан цаг л даа. Бүх найруулагч, зураглаач нь хуучны ЗХУ-д Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд бэлтгэгдэж байсан үе. Жилдээ долоон уран сайхны кино хийх төлөвлөгөөтэй байлаа. Кино бүтээх процесс эхнээсээ маш нарийн шүүлтүүр, дэг жаягтай. Тоглох жүжигчдийг ч уран сайхны зөвлөл хэлэлцэж баталдаг байсан цаг.

-Таны үеийн жүжигчид үнэхээр авьяастай шүү?
-Миний бодлоор бол бидний өмнөх үеийнхэн бүр чансаатай. Ер нь хүн дээд ангийн ах эгч нараа ч юмуу, өмнөх үеийнхнээ илүү дагаж дууриадаг, ахмадуудаа илүүд үздэг юм байх аа даа.

-Тухайн үеийн УБДС-ийн кино, драмын ангид жүжигчдийн бүхэл бүтэн нэг үе бэлтгэгдсэн гэдэг биз?
-Би кино, драмын ангийг төгсөөгүй хүн шүү дээ. МУИС-ийн орчуулагчийн ангийг төгсөөд л кинонд “урвачихсан”. Үгүй ээ, кино намайг “урвуулсан” ч юм уу.

-Шантарч байгаагүй юу. За, больё, чадахгүй нь. Мэргэжлээрээ л ажиллая гэх бодол төрж байв уу?
-Үгүй дээ. Анхны кинонуудад бэрхшээх тохиолдол байсан ч кино миний амьдрал гэж сонгосноосоо хойш чадахгүй нь гэж эргэж буцаж үзээгүй.

Н.Батцэцэг: Зураг авалтын талбай дээр Догшин хараас их айдаг байлаа. Хөмсөг нь сөрвөлзөөд л Л.Нямсүрэн ах биш болчихно Battsetseg11

-Найруулагч хүн сайн жүжигчнийг төрүүлдэг гэдэг?
-Дийлэнхдээ тийм. Гэхдээ тухайн өгөгдсөн нөхцөл байдлаас болно. Маш их авьяастай ч гарч ирэх тохироо нь бүрдэхгүй бол тэгээд зэврэх нь ч бий. Гэтэл өөр хэн нэгэнтэй сайн найруулагч таарч хөгжүүлээд, гялалзаад гараад ирдэг ч тохиолдол байдаг. Манай монголчуудын ярьдгаар ямар явах заяа төөргөөс нь л болдог байх. Ээж минь намайг “Чи сүлд өдрийнхөө сүлд цагт төрсөн юм шүү дээ” гэдэг. Заримдаа ийм сайхан хүмүүстэй учирч энэ дайтай яваагаа үүнтэй холбож ч бодох тал байдаг даа.

-Кино урлагийн алтан үеийнхнээс хэнийг нь “хормойдож” байж жүжигчин болсон бэ?
-Намайг хөтөлж, урлагт хөл тавиулснаар нь гавъяат жүжигчин Д.Бадамгарав гуайгаа хамгийн түрүүнд хэлнэ. Тэгээд кино хэмээх их ам бүлд орсноос хойш уйгагүй ажиллаж, хөлийг минь дөрөөнд хүргэсэн найруулагч Ж.Бунтар, Г.Жигжидсүрэн нарыг нэрлэнэ. Бас УГЗ Доржпалам, ТШ УГЗ О.Уртнасан , ТШ УГЗ Б.Балжинням, УГЗ Х.Дамдин нар байна. Жүжигчдээс намайг дааж авч, дуу оруулах эрдэмд сургасан гавъяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш болон хамт ажиллаж байсан ардын жүжигчин Д.Чимид-Осор, Б.Дамчаа, гавъяат жүжигчин Б.Дагийранз, Дамдинбазар, соёлын тэргүүний ажилтан С.Цэмпилмаа, Л.Цэцэг, Т.Карма, Ч.Хүрэл, Н.Зориг, Ж.Элбэгсайхан гээд сайхан хүмүүсээ хэлнэ дээ.

-Хамгийн сайн гар нийлдэг жүжигчин гэвэл хэнийг хэлэх вэ?
-Би дэлгэцэнд олон сайхан жүжигчидтэй таарч байсан. Анхны кино “Эх бүрдийн домог”-ийн Догшин харын дүрд гавьяат жүжигчин Л.Нямсүрэн ах тоглосон. Би тэр үед юун жүжиглэх байх вэ дээ. Юугаа ч мэдэхгүй л юм байсан. Зургийн талбай дээр догшин хараасаа их айна. Хөмсөг үс нь сэрвэлзээд дөхөөд ирэхээр угаасаа аймаар. Нямсүрэн ах огт биш болчихдог байсан. Бас л жүжигчин хүний тактик байх л даа. Миний тоглолтод аль болох нөлөөлж, туслах гэж боддог байсных байх. Найруулагч Ж.Бунтар, Г.Жигжидсүрэн нар надтай бас их уйгагүй ажилласан. Нарангарвуу гэрээсээ явдаг хэсэг дээр аав ээж ахан дүүстээ эцсийн үгээ нулимс унаган хэлэх ёстой байсан ч чаддаггүй ээ.

Гэтэл Ж.Бунтар найруулагч намайг дагуулаад хармагийн бутан дундуур алхаад л, нэг өнчин хүүгийн тухай л яриад байсан. Нэг мэдсэн би асгартлаа уйлчихсан байж билээ. Тэгсэн яриагаа үргэлжлүүлсээр зургийн талбай дээр ирээд сэмхэн камер команд өгчихсөн байсан. Тэгээд надад, “Миний хүү үгээ хэлээд цаашаа яв” гэж сэмхэн хэлж билээ. Бараг цэцэрлэгийн хүүхэд шиг л юм болж байснаа бодохоор тэдэнд их өртэй үлдсэнээ ухаардаг. Ж.Бунтар гэж тэр сайхан хүн одоо бидний дунд алга. Л.Нямсүрэн ах маань ч алга. Ер нь би киноныхон дунд их эрхэлж, бас ихийг сурч, ухаажиж өссөн дөө. Би "Анхны алхам"-ын Болдын дүрээрээ алдаршсан Ч.Хүрэл жүжигчинтэй "Гэрлэж амжаагүй явна" кинонд илүүтэй гар нийлж ажилласан гэж боддог.

-Сүүлийн үед уран сайхны кино нэлээд гарч байна. Өнгөрсөн жил л гэхэд 30 шинэ кино гарсан гэсэн. Тэр бүгд шүүмжлэл, магтаал аль алийг нь дагуулж байх шиг байна. Та чих тавьж л байгаа байх даа?
-Би сүүлийн үеийн кинонуудыг сайн үзээгүй. Намайг байхад гарсан кинонууд гайгүй санагдаж байсан. Авьяас, чадалтай сайхан залуучууд их гарч ирж байна. УДЭТ-ын Д.Ганцэцэг, Б.Нармандах, Б.Эрдэнэцэцэг гээд мөн ч сайхан жүжигчид байна даа. Бас загвар өмсөгч , жүжигчин Б.Пүрэвсүрэн үнэхээр тэгшхэн сайхан бүсгүй. Тэр их юм хийнэ байхаа.

-Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ нэрлүүлж, олондоо хүндлэгдэх хамгийн том шагнал биз?
-Бүтээсэн дүрээрээ дамжуулж өөрийгөө таниулах сайхан. Хүний нэр гэдэг хожим хэн нэгнээр хэлүүлэх хамгийн эрхэм үг болдог гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг.

-Та ер нь эсрэг дүр бүтээгээгүй байх аа. Тийм санал хүлээн авч байсан уу?
-Үгүй. Надад тийм хувь зохиол ногдоогүй.

-Тийм санал ирвэл яах вэ?
-Яахав тоглож болно шүү дээ (инээв).
Эхэнд оч Go down
http://angelmn.tk
 
Н.Батцэцэг: Зураг авалтын талбай дээр Догшин хараас их айдаг байлаа. Хөмсөг нь сөрвөлзөөд л Л.Нямсүрэн ах биш болчихно
Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)
 Similar topics
-
» за бусад дээр нь ганц шүлгээ хийхээс
» Мобиком Корпорациас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим сургалт” төслийн нээлт Баянзүрх дүүргийн 19 сургууль дээр нэгэн зэрэг боллоо

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
..::DeViLS and AnGeLS ::.. :: Үндсэн форум :: Шинэ мэдээ, мэдээлэл-
Ийшээ оч:  
Free forum | ©phpBB | Free forum support | Report an abuse | Latest discussions