HomeCalendarТусламжХайлтГишүүдБүлгэмБүртгүүлэхНэвтрэх

Share | 
 

 Мобиком Корпорациас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим сургалт” төслийн нээлт Баянзүрх дүүргийн 19 сургууль дээр нэгэн зэрэг боллоо

Go down 
ЗохиогчМэдээлэл
SECRET
Аз жаргал бэлэглэгч
Аз жаргал бэлэглэгч
avatar

Бичлэгийн тоо : 101
Бүртгүүлсэн: : 2010-08-24
Нас : 23
Байрлал : ДиВааЖиНГааС АмьДрАлД ХүРэХ ЗаМ

Шинэ сэдэв оруулахГарчиг: Мобиком Корпорациас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим сургалт” төслийн нээлт Баянзүрх дүүргийн 19 сургууль дээр нэгэн зэрэг боллоо   01.09.10 23:08


Улс орныхоо ирээдүйг, ирээдүй хойч үеийг бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт чиглэсэн, боловсролын салбарын хөгжилд хүчтэй дэмжлэг түлхэц өгөхүйц нэгэн төсөл 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн энэ өдөр эхэлж, төслийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Б.Ганхуяг, Ц.Батбаяр, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, болон Мобиком Корпорацийн удирдлагууд оролцлоо.

Монголын ирээдүй хүүхэд залуусаа хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь бид хамтдаа хэрхэн хөтлөх вэ? уриан дор өрнөсөн Моби тэмүүлэл хөтөлбөрийг санаачлагч Мобиком Корпораци БЗД-ийн Ерөнхий боловсролын 19 сургууль дээр энэ хичээлийн жилд “Цахим сургалт” төслийг хэрэгжүүлэхээр “Цахим сургалт” төслийн хүрээнд БЗД-ийн 19 сургуульд цахим удирдлага, хяналт, сургалтын программ нэвтрүүлж, сургууль бүрийг портал цахим хуудастай болгож, сүүлийн үеийн хүчин чадал үзүүлэлттэй ширээний болон зөөврийн компьютер, дижитал проектороор тоноглогдсон интернэтийн өндөр хурдтай иж бүрэн багш хөгжлийн танхимыг байгуулж өгч байгаа юм. Ингэснээр багш нар сургалтын болон сургуулийн дотоод үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах сургалтандаа ашиглах, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж нээгдэж байна. Төсөл хэрэгжсэнээр:
- Cурагчидын дүн, ирцийн мэдээллийг электрон хэлбэрт шилжүүлэн,
- Багш сурагч сургалтын нэгдсэн мэдээллийн сантай болох
- Сургууль сургалттай холбоотой аливаа судалгааг онлайнаар авах, ил тод шударга үнэлэх
- Сурагчдын сурлагын амжилттай нь холбон судалгаа хийх
- Цахим хичээл, цахим шалгалтын сан, цахим номын санг байгуулан
- Цаасгүй технологи ашиглан зардал мөнгө хэмнэх,
- Өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах
- Сургуулийн ажиллагаанд иргэд, эцэг эхийн бүтээлч оролцоо нэмэгдэх зэрэг өргөн боломж нээгдэж байгаа юм.
Төслийн гүйцэтгэгчээр БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургууль, төслийн үйл ажиллагааг Мобинет ХХК- интернэтээр, Майтеч ХХК- программ хангамжаар дэмжин хамтарч ажиллах юм. Төслийн тоног төхөөрөмж, программ хангамжид одоогоор 500 гаруй сая төгрөгийг зарцуулаад байгаа юм. “Цахим сургалт” төсөл нь амжилттай хэрэгжсэн тохиолдолд БСШУЯ-наас цаашид орон даяар хэрэгжүүлэх тал дээр анхаарал тавьж ажиллах юм.

Мобиком корпораци нь боловсролын салбарт дараах төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, үр өгөөжийг нь нийгэмдээ, Мобикомын нийт хэрэглэгчдэдээ хүртээж түгээж чадсан юм.
- Мобиком корпораци анх УБ хотын захын дүүргийн 12 сургууль дээр хэрэгжүүлсэн “Үдийн цай” төсөл 2006 оны хичээлийн жилээс Үндэсний хөтөлбөр болон орон даяар хэрэгжиж байна.
- 2006-2007 оны хичээлийн жилд сургууль цэцэрлэгийн их засварыг санхүүжүүлсэнээр 30 мянган хүүхэд тохь тухтай орчинд сурч хүмүүжих боломжоор хангагдаж байв.
- ЧД-ийн 24-р сургуульд мэдээллийн технологийн загвар төвийг байгуулснаар тус сургуульд суралцахыг хүсэж буй хүүхдүүд жилээс жилд өсөн нэмэгдэж, их дээд сургуулийн элсэлтийн журмаар шалгалтаа өгч суралцаж байна.
- 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн бизнесийн удирдлага, инженерийн чиглэлээр Их дээд сургуульд суралцаж буй 50 оюутанд жил бүр хөнгөлөлттэй зээл олгож байна.
- 2010-2011 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн төрийн өмчит Ерөнхий боловсролын 19 сургуульд 1600 гаруй багш нар ажиллаж, 40 мянган сурагчид суралцаж байна.








Хэрэглэгчийн гарын үсэг:
УтгА УчиРГүЙ АмЬдРаЛыГ ТууЛаГЧ СЭКРЭТ
Эхэнд оч Go down
Хэрэглэгчийн мэдээллийг харах http://angelmn.tk
 
Мобиком Корпорациас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим сургалт” төслийн нээлт Баянзүрх дүүргийн 19 сургууль дээр нэгэн зэрэг боллоо
Эхэнд оч 
Хуудас 1 (нийт 1)

Permissions in this forum:Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй
..::DeViLS and AnGeLS ::.. :: Үндсэн форум :: Шинэ мэдээ, мэдээлэл-
Ийшээ оч:  
Free forum | © phpBB | Free forum support | Харилцах | Report an abuse | Have a free blog with Sosblogs